Logo: Empowering the differently able persons
Jump to Content

Photo Ms. Indra
Photo Ms. Tuya
Mongolian translation Ms. Indra oyunbaatar and Miss Tuya

Index Page

INDEX

Select a different Langauge

Page # 1

PREFACE

In November, 2007, our chairman received an invitation from the organizers of the "International Conference on Accessible Tourism" to share his experiences as a deaf person in tourism. This conference was jointly hosted by the Ministry of Tourism and Sport, the Ministry of Social Development and Human Security, Bangkok Metropolitan Administration, United Nations Economic and Social Commission for Asia and the Pacific (UNESCAP), and Disabled Peoples' International Asia Pacific (DPI-AP) at the United Nations Convention Center (UNCC) in Bangkok, Thailand.

At the conference, he presented a paper, "Accessible Tourism from the Perspective of Deaf and Hard of Hearing People". This booklet is the improved version of that paper.

The needs of deaf people have generally been ignored in the disability movement. And unfortunately, hard of hearing (HOH) people are almost invisible in the movement. It is hoped that this booklet will raise awareness about the needs of deaf and HOH people, not only in the general public and tourism related industries, but also in the disability movement itself.

This booklet is not copyright protected. You may copy and share the information after giving proper credit to the author and organization (DANISHKADAH)

back to top

Page # 2

Author's Introduction

 Photo of Author Мухаммед Акрам - Пакистаны иргэн дүлий хүн бөгөөд 1992 оноос Мэдээллийн Технологийн салбарт ажиллаж байна 2000 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажиллаж эхэлсэн. Өөрөө дүлий хүн болохоор дүлий хүмүүст тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг маш сайн ойлгодог. Акрам олон улсын чанартай тєрєл бүрийн хурал, семинарт оролцож байсан. Дотоодын болон олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудыг сайн д ураараа дэмжиж тусалдаг.

He has worked with deaf and other disabled people for the last 7 years. He travels frequently and has visited 9 countries in Asia, Middle East, and Europe. He has attended various national and international seminars and conferences. And he voluntarily supports many local and international organizations of PWD's.

2004 онд Индонезид сайн дурын мэргэжилтнээр очсон. 2005 ондхєгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Хүртээмжтэй вэб болон вэбийн үндсэн сүлжээ” хэмээх Ази Номхон далайн хөгжлийн төвийн хөтөлбөрт сонгогдон суралцсан. 2006 онд тэрбээр давтан сургалтанд дахин шилэгдэж , НҮБ-ын эдийн засаг нийгмийн хорооны (UNESCAP) семинар дээр илтгэл тав ьж байсан. 2007 онд Акрам, Европын зєвлєлтэй хамтран олон улсын сонсголын бэрхшээлтэй залуучуудын холбооноос зохиосон чуудганаас манлайлагчаар шилэгдсэн. Одоо тэрбээр Пакистанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүртээмжтэй мэдээллээр хангаж байгаа бөгөөд энэ талаар ном бичиж байгаа.

2006 онд, Акарм “Данишкада” хэмээх өөрийн байгууллагаа байгуулсан. Мөн дүлий болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадваржуулахад мэдээллийн технологийн хүчийг ашиглах “Мэдлэгийн Парк”байгуулахаар ажиллаж байна.

Хамтарч ажилладаг байгууллагууд ;

Founder chairman - Danishkadah - (Pakistan)

Co-Founder - Sindh Disability Forum - (Pakistan)

Assistant Director - Deaf Friends International - (USA)

Advisor & Special Projects Coordinator - Pakistan Association of the Deaf (PAD)

Volunteer - Matahariku - (Indonesia)

Volunteer - Deaf Tour Assistance Philippines (Philippines)

Volunteer - Heaven Care Resource Center Inc. (Philippines)

Also served DPI-Pakistan as Secretary Information for 1 year

back to top

Page # 3

1. Элчин сайдын яам төлөөлөгчийн газрууд дахь бэрхшээл

Жуулчид элчин сайдын яаманд голдуу виза мэдүүлэх болон мэдээлэл авах зорилгоор очих хэрэгтэй болдог. Тэгэхээр элчин сайдын яам, төлөөлөгчийн газрууд дахь олон улсын аялал жуулчлалд хүртээмжтэй байх нь чухал.

1.1 Хар цонхнууд

Би өөрийн эх орондоо 2 ч элчин сайдын яаманд хүлээн авахын ширээн дээрээ хар цонхтой байсан учраас харилцааны бэрхшээлтэй тулгарч байсан. Цонхны нөгөө талд байгаа хүмүүсийг харж чадахгүй болохоор бид уруулаар уншиж биений хөдөлгөөнийг харж чадахгүй байсан. Энэ бол дүлий болон сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн хувьд үнэхээр том асуудал юм.

Яах ёстой вэ?

Хамгаалалтын асуудлыг бид ойлгож байгаа бөгөөд элчин сайдын яамны ажилтнууд үргэлж сайхан хандаж харьцдаг. Гэсэн ч ажилтнуудын түвшинд асуудал тайбайдаг бөгөөд тэдэнд сургалт явуулахыг санал болгож байна.

1.2 Та дүлий хүн бол илүү төл

2дох асуудал бол олон элчин сайдын яамд голчлон тухайн улсынхаа нийслэл хотод оршдог бөгөөд дүлий хүмүүс виза мэдүүлэхдээ нийслэл рүү очихоос гадна өөрсдийн орчуулагчдаа авчрах хэрэгтэй болдог. Орчуулагчдаа онгоц, галт тэрэгний билет худалдаж авахаас эхлээд зочид буудал, хоолны мөнгө төлөх шаардлага гардаг нь дүлий хүмүүст үнэхээр нэмэлт ачаа болдог.

Юу хийх ёстой вэ?

Мэдээж, засгийн газар дүлий хүмүүст зориулж үнэгүй орчуулгын үйлчилгээ үзүүлэх эсвэл элчин сайдын яамдууд шаардлагатай їед єєрийн зардлаар орчуулагч ажиллуулах хэрэгтэй. Мєн дїлий болон сул сонсголтой залуучуудын їндэсний холбоод орчуулгын їйлчилгээ їзїїлэхийг эрмэлзэх ёстой.

back to top

Page # 4

image or airplane

2. Нислэгийн їед учирдаг саад

2.1 Safety Instruction

Бїх нисэх онгоцонд аюулгїй ажиллагааны зааварчилгаа єгдєг. Бидний олонх нь тэдгээр зааврыг чухалд тооцохгїй байж болох ч аваарь ослын тохиолдолд энэ нь маш чухал билээ.

Хэдийгээр нислэгийн явцад хэвлэмэл зааварчилгаагаар хангадаг ч дїлий хїмїїсийн тєрєлх хэл нь дохионы хэл байдаг тул эдгээрийг дохионы хэлээр ойлгуулах нь чухал юм.

Бид нар юу хийх ёстой вэ?

Нислэгийн аюулгїй ажиллагааны видеог дохионы хэлээр єгєх ёстой. Энэ ялдамд Турк зэрэг зарим авиа компаниуд нислэгийн аюулгїй ажиллагааны видеог дохионы хэлний орчуулгатайгаар їзїїлж байгааг хэлэхэд таатай байна. Гэхдээ ихэнх авиа компаниудад энэ практик байхгїй байна.

(IATA)-г дохионы хэлний иймэрхїї зааварчилгааг Дэлхийн дїлий иргэдийн холбоотой хамтран гаргана гэдэгт итгэж байна. Мєн (IATA) засгийн газруудтай хамтран дїлий иргэдийн аюулгїйн асуудлын талаар бодлого, хууль боловсруулах шаардлагатай байна.

2.2 Нислэгийн явц дахь энтертэйнмент

Илтгэлээ бэлдэж байхдаа би сул сонсголтой найзууд болох олон улсын сул сонсголтой залуучуудын холбооны ерєнхийлєгч Карина, Кристи Мэнхээрэ (Голланд хїн) нартай ярилцаж байсан. Сул сонсголтой хїмїїс сонсох чадвараасаа хамааран сонсголын аппарат хэрэглэхээс гадна суулгац ашигладаг. Тэдний хувьд зєв ойлгохын тулд чимээ шуугиангїй тод дуу хэрэгтэй байдаг. Кристигийн хэлж байсан санал гэвэл “онгоцонд удаан хугацаагаар аялахад суудлын ємнє чихэвчтэй жижиг зурагт байдаг ч энэ нь лїїп системээр ажилладаггїй. Авиа компани текстэй болон лїїп системтэй киног їзїїлснээр сонсголын бэрхшээлтэй жуулчдыг илїї тохитой байлгаж чадна” гэж байсан юм.

1 Олон улсын сул сонсголтой залуучуудын холбоо

Бид нар юу хийх ёстой вэ?

Киног текстэнд хєрвїїлэх нь чухал бєгєєд энэ нь кино найруулагчдын хїлээх ёстой їїрэг юм. Нисэх буудал, онгоцны їйлчилгээнийхэн мєн тэднээс дїлий болон сонсголын бэрхшээлтэй зорчигчдод зориулж текстэнд хєрвїїлэхийг хїсэх хэрэгтэй

Би “Сонсох чадвараа алдсан хїмїїст туслах тєв”-ийн доктор Нэйл Баумантай нислэгийн системийн тухай ярихад энэ асуудлыг шийдэх хялбар арга бол хїзїїний лїїп юм. Ердєє л чихэвчний їїрэнд хїзїїний лїїзийг залгаад сонсголын аппаратныхаа т-койл-оо асаагаад сонсогтун. Тїїний ярьж байснаар сонсголын бэрхшээлтэй хїмїїс ихэнх илїї тод сонсоход нь хэрэгтэй туслах хэрэгслїїдийн тухай мэддэггїй байна. Бидний амьдралыг хїртээмжтэй болгох асуудал зєвхєн бусад хїмїїсийн їїрэг биш, бид ч мєн єєрсдийнхєє тєлєє хийж чадахаа хийх ёстой бєгєєд хїзїїний лїїп, хєгжим тоглуулагч авах нь тийм ч їнэтэй биш гэдгийг бас ойлгох хэрэгтэй.

Энэ бїгд бидэнд мєн їргэлж гомдоллож байлгїйгээр боломжтой зїйлсийг єєрсдєє хийж байх ёстой гэдгийг сануулж байгаа юм. Хєгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон бусад байгууллагууд хєгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах тєхєєрємж болон боломжит шийдлийг ашиглаж сурахад нь туслах хэрэгтэй байна

back to top

Page # 5

3. Газрын тээвэр ашиглах їед гардаг бэрхшээлїїд

3.1 Галт тэрэгний буудал дахь сєрєг талууд

Хєгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой асуудлуудад идэвхтэй оролцдог болсноос хойш би ихэнхдээ галт тэргээр эялах шаардлагатай болсон. Галт тэрэгний єртєєн дээр мэдээллийг дэлгэцэн дээр гаргадаггїй учир их бэрхшээлтэй байдаг. Сїїлийн удаа намайг дїлий иргэдийн холбоон дээр очоод буцах болоход галт тэрэг хожигдож ирсэн. Би чанга яригчаар зарлахыг сонсохгїй болохоор галт гэрэгнээс хоцорч магадгїй гэж айгаад мєн галт тэрэг хэдэн цагт ирэх талаар мэдэхгїй байсан учир амрах єрєєнд хїлээгээд амарч чадаагїй. Тийнхїї би амрах єрєєнд амрангаа галт тэргийг хїлээхийн оронд зогсоолын талбай дээр бїтэн 3 цаг суусан.

3.2 Гадаадын оронд тохиолддог бэрхшээлїїд (автобусанд )

photo of a bus Би нэг удаа гадаадад явж байхдаа мєнгєє хэмнэхийн тулд автобусаар явахаар шийдсэн юм. Би хаана буйгаа, хаашаа очих ёстойгоо, тийш явах автобусны дугаараа мэдэж байсан.

Автобусанд оронгуут эхний асуудал тулгарсан нь би жолоочид хэдийг тєлєх ёстойгоо мэдэхгїй байлаа. Би жолоочид очих газраа газрын зураг дээр зааж, єєрийгєє дїлий гэдгээ ойлгуулж, хэдийг тєлєх ёстойг минь хэлж єгєхийг хїссэн боловч жолооч маш тэвчээргїй хїн байсан бєгєєд туслахыг хїссэнгїй. Энэ бїхэн надад дїлий байх нь ямар муухай болохыг мэдрїїлсэн юм. Хажуугийн зорчигч байдлыг ойлгож миний алган дээрээс хэдэн зоос аваад билетний машинд хийж єгєв.

Би суудлаа эзэлсэн ч дараагийн асуудал намайг хїлээж байлаа. Тэр хотод би анх удаагаа ирж байгаа учраас буух ёстой зогсоолоо хараад мэдэхгїй байлаа. Тийм ч учраас автобус зогсох бїрд би хаана байна вэ? Миний буух ёстой зогсоол мєн її биш її? гэж бодсоор тохь тухгїй явсан юм.

3.3 Сайн талууд

photo showing visual signals system in hongkong trains

Тэрхїї надад тохиолдсон саад бэрхшээлээс болоод би гадаадад автобус, галт тэргээр ганцаараа аялахаас зайлсхийдэг болсон. Харин єнгєрсєн жил би Гонконг-т байхдаа тэдний хот хоорондын галт тэргээр ямар ч асуудалгїй аялсан. Тэнд галт тэрэг хаана явж байгаа, дараагийн зогсоол нь ямар зогсоол болох, аль зїг рїї явж байгааг харуулсан маш тодорхой дэлгэцийн системтэй байдаг юм байна. Иймэрхїї тєрлийн дэлгэцийн систем нь маш тустай тул бїх автобус, галт тэргэнд байх нь зїйтэй.

back to top

Page # 6

4. Зочид буудал дахь бэрхшээл

Photo of Miss Miles Mutia in laxury lodging in Philippines

4.1 Safety & Accessiblity

Зочид буудал болон буурчийн газар нь хїртээмжтэй жуулчлалд ихээхэн чухал їїрэгтэй. “Бид энэ єрєєнд аюулгїй байж чадах уу?” ялангуяа цунами, газар хєдлєлтийн дараа гэсэн асуулт дїлий хїн болоод ч тэр її їргэлж бодолд минь урган гарч ирдэг. Їнэнийг хэлэхэд аваарь ослын тохиолдолд дїлий хїмїїс аюулгїй бус байдаг. Зочид буудалд дїлий хїмїїст зориулсан тїгшїїрийн систем байдаггїй бєгєєд энэхїї эгзэгтэй асуудалд анхаарал хандуулж байгаа нь алга. Нєгєє нэг асуудал нь Зочид буудлын єрєєнїїдэд гэрлэн дохиололтой хонх байдаггїй нь дїлий хїмїїст бэрхшээлтэй байдаг. 2004 онд, Малайзад байхад намайг хотын аялалд авч явахаар ирсэн хїн хаалга тогшиход дїлий хїн болохоор би хонх дуугарах, хаалга тогшихийг сонссонгїй. Тэрбээр надад аяллаар авч явах хїн ирснийг мэдэгдэхийн тулд хамгаалалтын ажилтныг туслуулахаар дуудсан байсан. (инээв)

Another problem is that there are no visual bells in hotel rooms. This makes barriers for deaf persons. In 2004, I was in Malaysia. Someone had to pick me up for a city tour, and when he arrived, he knocked on the door. But being deaf, I couldn't hear the bell and door knock. He had to call the security to help him get me out of the room (smile).

Бид нар юу хийх ёстой вэ?

Дээрх асуудлын шийдэл нь маш энгийн, хялбархан бєгєєд тийм ч їнэтэй бус. Зах зээл дээр гэрлэн дохиололтой хонх, чичирхийлэл олдоцтой байгаа. Дїлий зочид байгаа єрєєнд утасгїй холболтын системийг боловсруулж хэрэгжїїлэхэд хялбархан юм. Бид зєвхєн зочид буудал болон засгийн газрын зїгээс зохих хууль, бодлогод тусгуулахад анхаарах л хэрэгтэй.

4.2 Буудалласан газарт харилцааны бэрхшээл

Зочид буудал бїрт телефон утасны їйлчилгээ байдаг бєгєєд хїлээн авагч болон бусад єрєєтэй холбогдоход хэрэглэдэг. Дїлий хїмїїс энэ їйлчилгээг ашиглаж чадахгїй тул ямарваа нэгэн їйлчилгээ авах болоход хїлээн авах дээр очих, мєн єєр єрєєнд байгаа найз нєхєдтэйгээ холбогдохын тулд заавал єрєєнд нь очих хэрэгтэй болдог.

Бид нар юу хийх ёстой вэ?

Єнєє їед зах зээл дээр текстэн мессеж явуулдаг утас олдоцтой байна. Манай оронд утасгїй холболтын тийм їйлчилгээ ердєє $32, текстэн мессеж нь їнэгїй байдаг. Зочид буудлууд дїлий зочиддоо зориулж хэдэн тийм утастай байх хэрэгтэй юм.

back to top

Page # 7

5. (Халал) мєн її? (єєр орны хоолны амт)

Хамгийн сїїлийн ярих гэж буй зїйл маань хєгжлийн бэрхшээлтэй шууд холбоотой биш боловч жуулчлалын тухай ярьж байгаа тохиолдолд чухал сэдвийн нэг болох ёстой юм. “Халал”, “Кошер”, “Цагаан хоолтон” зэрэг хоолны тодорхой дэглэм барьдаг хїмїїст дуртай эсвэл дургїй хоол их олон байдаг.

Исламын шашинтай болохоор, би идэж буй хоол маань “Халал” мєн гэдэгт итгэлтэй байхыг хїсдэг. Гадаадад аялж байх їед энэ нь надад их том асуудал болдог. Жишээ нь: тухайн хоол “Халал” мєн байж болох ч хоолны жоронд юу орсныг мэдэхгїйгээр идэж чадахгїйд хїрдэг. Хоолны дэглэм сахидаг бусад хїмїїст ч ийм асуудал тулгардаг байж болох юм.

Бид нар юу хийх ёстой вэ?

Ихэнх хїнсний бїтээгдэхїїн “Халал” байдаг. Гэсэн хэдий ч бид идэхээсээ ємнє найрлага бїрэлдэхїїнийг нь їзэх хэрэгтэй . Хэрвээ хоол хїнсэндээ “Халал” гэсэн тэмдэглэгээ тавьбал бидэнд хоолоо тайван зооглоход тустай байх болно. Тухайн бїтээгдэхїїнд орсон бїх орцыг нь судлахын оронд зєвхєн тэмдгийг нь л харах хэрэгтэй болох болно. Энэ нь хїнсний їйлдвэрїїдэд ч бїтээгдэхїїнээ борлуулахад тустай юм.

back to top

Page # 8

Хїртээмжтэй жуулчлалын порталын талаарх санал

Индонез-д явж байхдаа би онгоцны буудалд хєгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай булан байсныг мэдээгїй болохоор ашиглаж чадаагїй. Бусад орнуудад мєн адил хєгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зарим тусгай хэрэглэгдэхїїнїїд байж болох бєгєєд жуулчид тїїнийг мэддэггїй байж болох юм. Ийм учраас би Хїртээмжтэй жуулчлалын портал-н санал гаргаж байна. Зарим нэгэн ийм сайт байдаг ч бид зєвхєн Ази, Номхон далайн орнуудад чиглэх болно. Хэрэв та бїхэн энэ санал дээр ажиллахыг хїсч байгаа бол Данишкада боломжтой бїх л зїйлээр дэмжлэг їзїїлэх болно.

photo of 3 doves flying around the globe each taged with Love, Peace and Friendship

back to top

decoration line
HOPE is the DOOR of STRUGGLE that eventually bring SUCCESS (Akram)
decoration line

Valid XHTML 1.0 Transitional Valid CSS!